Ц.Энхбаяр нар нөгөөдөр суллагдана

Хуучирсан мэдээ: 2011.07.21-нд нийтлэгдсэн

Ц.Энхбаяр нар нөгөөдөр суллагдана

“Гал үндэстэн” холбооны Удирдах зөвлөлийн  гишүүн Ц.Энхбаяр,
Г.Дашдэмбэрэл, Д.Болдбаатар нар хоёр хоногийн дараа буюу энэ сарын 23-нд
албадан  саатуулах төвөөс суллагдана. Сүхбаатар дүүргийн шүүгч
Н.Сүхбаатарын захирамжаар тэднийг  жагсаал цуглаан зохион байгуулах
журмын тухай хууль зөрчсөн гэх үндэслэлээр 30 хоног албадан саатуулах
шийтгэвэр гаргаж, өнгөрөгч сарын 23-наас саатуулсан юм. Харин
Д.Болдбаатарын бие муудаж эмнэлэгт хүргэгдсэн бол Г.Дашдэмбэрэл,
Ц.Энхбаяр нар өлсгөлөн зарласнаар эрүүл мэнд нь муудаж эмнэлэгт хэвтсэн
юм. Тэд Чингэлтэй дүүргийн эмнэлэгт нийтээ 10-13 хоног хэвтжээ. Шүүгчийн
захирамжаар бол тэд нөгөөдөр суллагдах ёстой. Гэтэл тэдний эмнэлэгт байсан хоногийг нөхөн эдлүүлэх тухай яригдаж байгаа аж. Тиймээс тус
холбооныхон нийслэлийн прокурор, албадан баривчлах төвийн даргад
хугацаанд нь суллах тухай хүсэлт хүргүүлсэн байна.


С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж