Хоёр гурилын үйлдвэрийг хаажээ

Хуучирсан мэдээ: 2011.07.21-нд нийтлэгдсэн

Хоёр гурилын үйлдвэрийг хаажээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй гурилын үйлдвэрт шалгалт хийж, зөрчил дутагдал илэрсэн хоёр үйлдвэрийн үйл  ажиллагааг түр зогсоожээ. Шалгалтаар “Алтан тариа” ХХК-иас бусад гурилын үйлдвэрүүд хүнсний аюулгүй байдал хангаагүй нөхцөлд үйл ажиллагаагаа явуулж байсан байна. Мөн  баяжуулаагүй гурилыг баяжуулсан гурилын шошготой уутанд савлан борлуулсан  зөрчил илэрчээ.  Зөрчил дутагдал илэрсэн аж ахуй нэгжид улсын байцаагчийн дүгнэлт гаргаж, арга хэмжээ авсан байна.  Улсын хэмжээнд  нийтдээ 73 гурилын үйлдвэр бүртгэлтэй байдгаас 20 үйлдвэрийг энэ удаагийн шалгалтад хамруулсан аж. 

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж