Турк даамын ДАШТ-д үнэмлэхүй амжилтыг үзүүлэв

Хуучирсан мэдээ: 2016.11.05-нд нийтлэгдсэн

Турк даамын ДАШТ-д үнэмлэхүй амжилтыг үзүүлэв

Турк улсын Измир хотноо болж буй 100 буудалт даамын өсвөр, залуучуудын ДАШТ өнөөдөр өндөрлөнө. Энэ жилийн тэмцээнд турк даамын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн анх удаа болж, Монголын баг таван алтан медалийг авлаа. Энэ төрлийн үлдсэн гурван алтан медалийг ОХУ, Туркийн баг авсан байна. Зохион байгуулагч орноос найман алтаас ганцыг л авчээ. Монголын залуус шинэ хөгжиж байгаа төрлийг бусдаас түрүүлээд хөгжүүлж, олон тэмцээнийг зохион байгуулсны үр дүнд ийнхүү дэлхийн аваргын тоог нэмж байна.

ТУРК ДААМ: /БАГ/

  • Монгол – 8 алт, 7 мөнгө, 1 хүрэл
  • ОХУ – 2 алт
  • Турк 1 алт

Энэ жилийн ДАШТ-д анх удаа турк даамын төрөл орсон бөгөөд Монголын баг үнэмлэхүй амжилтыг үзүүлэв. Хөвгүүдийн 14 хүртэлх насны ангилалд Монголын гурван тамирчин алт, мөнгө, хүрэл медалийг хүртсэн нь манай тамирчид турк даамыг хурдан сурсан нь харагдаж байна. Тодруулбал энэ насанд нийт 14 даамчин өрсөлдсөнөөс С.Мөнх-Оргил гурван хожил, хоёр тэнцээ авснаар түрүүлсэн бол В.Түвшин, Б.Баяржавхлан нар мөнгө, хүрэл медалийг хүртэв. Энэ насанд Турк, Иран, Эстоний тамирчид өрсөлджээ. Тэднээс Эстоний Карл Ричард Эсвалд хамгийн өндөр амжилт буюу гурван хожлыг авсан байна.

Турк даам тоглож байгаа нь.

11 хүртэлх хөвгүүд Б.Баярманлай алтан медаль хүртэж, турк даамны өсвөрийн Дэлхийн аварга боллоо.

Турк даамын ДАШТ-ий 14 хүртэлх хөвгүүдийн ангилалд С.Мөнхоргил АЛТ, В.Түвшин МӨНГӨ, Б.Баяржавхлан ХҮРЭЛ медаль хүртлээ.

Турк даамын 11 хүртэлх охидын ангилалд Н.Нолжирмаа АЛТ, Э.Хүслэн МӨНГӨН медаль хүртлээ.

Турк даамын ДАШТ-ий 17 хүртэлх охидын ангилалд Б.Билгүүндарь алт. Б.Отгонэрдэнэ мөнгөн медаль хүртлээ.

Турк даамын ДАШТ-ий 19 хүртэлх насны охидын ангилалд Б.Батцэцэг мөнгөн медаль хүртлээ.

Дэлгэрэнгүй дүнг http://wcy2016.fmjd.org-с аваарай.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж