Баян-Өлгий аймгийн ИТХ-ын ээлжит бус II хуралдаан өнөөдөр 10:00 цагт тус аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд төлөөлөгчдийн 94,8 хувийн ирцтэйгээр эхэлжээ. Уг хуралдаанаар орон нутгийн 2016 оны төсөвт тодотгол хийх, хоёрдугаарт аймгийн ИТХ-ын хороодыг байгуулах. Гуравт, аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2017 оны үндсэн чиглэл батлах зэрэг асуудлыг хэлэлцэхээр ийн хуралдаж буй аж.
Г.ХОРОЛ