“Эрдэнэт” үйлдвэрийг тойрсон дуулиан үргэлжилсээр байна. Өнгөрсөн зургадугаар сарын 28-нд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг оросууд “Монгол зэс” компанид зарсан мэдээллийг Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг дуулгаснаар улс төр, эдийн засгийн халуун сэдэв болж байна.
“Эрдэнэт”-ийн ТУЗ-д хэн очих вэ, хэнийг ерөнхий захирлаар томилох вэ гэсэн анхаарал Монголын улс төрийг чиглэж, тэр хэрээр санаатайгаар цацагдсан “бор шувууд” хэвлэлээр тэнэх болсон.
Тэгвэл Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор өчигдөр /2016.11.04/ “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийг томилсноо дуулгасан юм. “Эрдэнэт”-ийн ТУЗ долоон хүнээс бүрдэж байгаа бөгөөд үүний дөрвийг нь том хувь эзэмшигч Монголын Засгийн газраас үлдсэн гурвыг нь “Монгол зэс” компаниас томиллоо.
“Эрдэнэт”-ийн ТУЗ-д Засгийн газрыг төлөөлөх хүмүүс
- У.Бямбасүрэн
- Д.Дэмбэрэл
- Г.Нандинжаргал
- Н.Доржсэмбэд
“Монгол зэс”-ээс томилогдсон ТУЗ-ийн гишүүд
- Да.Ганболд
- О.Орхон
- М.Мөнхбаатар
ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор мэдээлэл өгөхдөө “Эрдэнэт”-ийн ТУЗ-ийн даргаар У.Бямбасүрэнг томилох чиг өгсөн хэмээн мэдээллийнхээ үеэр онцолсон. Үүний дагуу тус компанийн ТУЗ өчигдөр орой хуралдаж, дээрээс өгсөн чиглэлээр У.Бямбасүрэнг ТУЗ-ийн даргаар сонгожээ.
Ингээд Монголын улс төр төдийгүй, гадаадын хөрөнгө оруулагч, хөршүүдийн анхаарлыг татах болсон “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн даргаар сонгогдсон У.Бямбасүрэнгийн CV-тэй танилцана уу.
Овог нэг: Ургамалын Бямбасүрэн
Төрсөн он:1972
Төгссөн сургууль:
1990-1994 онд "Гадаад хэлний дээд сургууль"
1996-1998 онд Итали улсын "Венецийн их сургууль"
Боловсрол мэргэжил эрдмийн зэрэг цол:
Дээд, Багш, Англи хэлний орчуулагч, Магистр
Ажилсан байдал:
1994: Монгол даатгал ХХК-д Гадаад даатгалын ахлах менежер
2005: ХХААХҮЯ-д Зөвлөх
2007: МАН-ын МАСЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга
2010: НХХЯ-д Төрийн нарийн бичгийн дарга
2013 оноос: “МИГ даатгал” ХХК-д Зөвлөх, ТУЗ-ын дарга
Гавъяа шагнал:
Сангийн яамны "Жуух бичиг”
“Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны тэргүүний ажилтан”
"Нийслэлийн 375 жилийн ойн медаль"
"Сүхбаатар дүүргийн 50 жилийн ойн медаль"
Цахим хаяг: byambasuren@sbdcouncil.gov.mn
Б.БАТ