Мэдээллийн эх сурвалжийн мастер Руперт Мурдок | News.MN

Мэдээллийн эх сурвалжийн мастер Руперт Мурдок

Хуучирсан мэдээ: 2011.07.21-нд нийтлэгдсэн

Мэдээллийн эх сурвалжийн мастер Руперт Мурдок

МЭДЭЭЛЛИЙН  ЭХ СУРВАЛЖИЙН МАСТЕР РУПЕРТ МУРДОК

Хувийн нууцыг задруулсан бол хариуцлага тооцож, хатуу арга хэмжээ авах хууль аль ч улсад бий. Английн “Ньюс корпораци”-аас гомдоллосончлон “Хувийн нууцыг утсаар хууль бусаар сонссон” гэх үндэслэлтэй шүүх хурал өчигдөр болж багагүй шуугиан дэгдээсэн. Учир нь  CEO-ийн мэдээллийн байгууллагын тэргүүн Руперт Мурдокийг бусдын гар утасны   яриаг чагнасан гэх хэрэгт сэжигтнээр татсан юм. Түүний өмгөөлөгчийн мэдэгдэж буйгаар “Энд ямар ч хууль бус зүйл байхгүй. Хүний гар утсыг чагнаагүй. Энэ бүх зүйл худал яриа төдийгүй манай үйлчлүүлэгчээс мөнгө салгах гэсэн оролдлого” хэмээн шүүх хурлын өмнө хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

Руперт Мурдок нь 1931 оны гуравдугаар сарын 11-нд Мельбурнд жирийн гэр бүлд төржээ. Түүний эцэг Кэйт Мурдок нь Мельбурн хотын сонины газарт ажиллаж байсан бөгөөд багаасаа эцгээ даган хөдөлмөр эрхлэн гэр бүлээ тэжээдэг нэгэн байжээ. Энэ нь хожим түүний бизнесийн эхлэл болсон гэдэг. Гэр бүлийнхэн нь түүний боловсролд анхаардаг байсан нь элитүүдийн Гийлонг дүрмийн сургуульд оруулснаас нь харж болох юм. Үүний дараа Английн Оксфордийн их сургуулийг дүүргэсэн байна.  Руперт Мурдок философи, улс төр, эдийн засаг гэх мэт хичээлд илүү сонирхолтой байсан аж. Эцгийгээ таалал төгссөний дараа “News limited” сонины гүйцэтгэх захирал болж хэвлэл мэдээллийн ертөнцөд хөл тавьсан байна. Түүнийг хэдэн жилийн дараа нэгэн Англи найз нь “Их Британид хэвлэл мэдээллийн байгууллагын орон зай байна” хэмээн санал болгожээ. Үүнээс хойш 1968 онд “News of the world”-ийн хамт олонтой нэгдэхээр шийдсэн юм. Өдөр тутмын “The sun” буюу “Нар” сонинд орж “Ажлын ачаалал гэдгийг тэндээс амссан даа” хэмээн хожим нь дурсаж байсан юм. “Нар” сонин нь өдөрт гурван сая гаруй хувь хэвлэгддэг, хааяа энэ тооноос ч давдаг байжээ. Хожим нь 1980-1990 оны эхээр Руперт Мурдок Английн Ерөнхий сайд асан Маргарет Тетчерээр дамжуулан Хөдөлмөрийн намын тэргүүн асан Тони Блэйртэй танилцаж, улс төрийн талаар багагүй мэдээлэл цуглуулах болсон. Т.Блэйртэй үе, үе уулзалт хийж Английн болон дэлхийн улс төрийн тухай яриа өрнүүлдэг байсан талаар нэгэн реалити шоу дээр ам алдсан удаатай. Тэрбээр улстөрчидтэй холбоо тогтоосноосоо хойш “Эх сурвалжийн загалмайлсан эцэг” хэмээх хоч авсан юм.

Гэвч хүний гар утсаар дамжуулан эх сурвалжуудаа хууль бусаар авдаг байсан талаарх мэдээлэл сүүлийн үед хурцадсан. Английн “Sunday” сонин дээр “Хүний утаснаас яриа сонсдог” гэсэн мэдээлэл дэлхий нийтэд тархсан. Тэр дундаа “Английн эзэн хааны гэр бүл, Лондоны дэлбэрэлт, амиа хорлосон Милий Довлер, томоохон улстөрчид, оддын яриаг гар утаснаас нь мэдээлэл авч олон нийтэд тараах болсон” хэмээн зарга гаргагч нар үзэж байгаа аж. Хэрэв Руперт Мурдок хууль зөрчсөн нь нотлогдвол Английн цагдаагийн албаны болон мөрдөн байцаах газрын хэвлэлийн төлөөлөгчид “Энэ байгууллагын буруутай нь нотлогдох юм бол Улсын хэмжээнд асуудал хурцдаж, улсын нууц задруулсан хэргээр ч буруутгах үндэслэл бий” гэжээ.

“News corporation”-ийн салбар “News international”-ийг 2007 он хүртэл удирдаж байсан, одоогийн “Dow Jones and Company”-ийн тэргүүн Лес Хинтон өнгөрсөн мягмар гарагт огцорсон. Мөн тэрбээр “Newsoftheworld”-ийг ч удирдаж байсан нэгэн.

Саяхан албан үүргээ хүлээлгэн өгсөн Руперт Мурдокийн хамтран зүтгэгч Карл Бернштэйн олон нийтэд хандан “Сэтгүүлч хүний мэдээлэл авах эрхийг зөрчсөн олон хүчин байхад яагаад бид утас чагнан мэдээлэл авч, олон нийтэд хүргэж болохгүй гэж. Тэртээ тэргүй энэ нийгэмд хуулийг уландаа гишгэсэн олон хүмүүс байна. Эдгээр хүмүүсийн бульхай, худал хуурмагийг яагаад үнэн шударгаар хүргэж болохгүй юм бэ. Бид ч бас эрх чөлөөт нийгэмд үнэн шударга мэдээллийг хүргэх гэж өдөр шөнөгүй зүтгэж байна” гэсэн нь олны анхаарлыг ихэд татсан билээ.

Харин манай цагаар өнгөрсөн мягмар гарагаас лхагва гарагт шилжих шөнө Английн шүүх уг асуудлын талаар хуралдсан юм. Энэ үеэр сонирхолтой зүйл болсон тухай “The Guardian” сонин мэдээлжээ.  Шүүх хурал ид дундаа орж, асуудал хурцадсан мөчид нэгэн залуу Руперт Мурдокийн нүүрэнд бялуу наах гэж оролдсон аж. Харин түүнийг хажууд байсан хуулийн зөвлөх бүсгүй нь зогсоож амжсан талаар BBC агентлаг мэдээлэв. Шүүх хуралдааны дараа Руперт Мурдок “Намайг үзэн ядсан хүмүүсийн тоо дэмжиж буй хүмүүсийн хажууд юу ч биш гэдгийг хэлмээр байна. Би хууль зөрчөөгүй. Утасны яриа ч сонсоогүй. Та бүхэнд нотлох баримт байвал ийм зүйл бичиж, сэжигтнээр татах нь зөв. Гэхдээ сэтгүүлч нар мэдээллийн эх сурвалжаа нуух эрхтэй хэмээн заачихсан байхад надад юу хийхийг минь битгий заах гээд бай.  Ном ёсоор нь бүх зүйлийг хийж байж хүнийг гүтгэх гэж оролд” гэжээ. Энэ үг олон нийтэд эерэг сэтгэгдэл үлдээсэн талаар мэдээллийн зарим агентлагийн сэтгүүлчид онцолжээ.

Б.БААТАР

"Улс төрийн тойм" сонин

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2011-07-21 202.70.36.99

Та яарахтун модны 2-т шинэ байранд захиалга авч байна шинэ зар
ЭНЭ ОНЫ 4-Р УЛИРАЛД АШИГЛАЛТАНД ОРОХ НАМ ТАЙВАН ОРЧИНТОЙ НАМУУН ДЭНЖ ХОТХОН ЗАХИАЛГАА АВЧ ЭХЭЛЛЭЭБидний таньд санал болгож буй давуу тал нь ТА БАЙРНЫХАА ТӨЛБӨРИЙГ 1 ЖИЛИЙН ХУГАЦААНД ХҮҮГҮЙГЭЭР ХУВААН ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ Мөн төлбөрөө 7-р сард 15 төлж болно банкны зээлд хамрагдаж болно Дэлгэрэнгүй мэдээллийг дараах утаснаас холбогдож авна уу УТАС 9990-4071 91818383 ҮНЭ 1м2 нь 1170000 төг дээш

Avatar

Зочин 2011-07-21 202.70.36.99

Та яарахтун модны 2-т шинэ байранд захиалга авч байна шинэ зар
ЭНЭ ОНЫ 4-Р УЛИРАЛД АШИГЛАЛТАНД ОРОХ НАМ ТАЙВАН ОРЧИНТОЙ НАМУУН ДЭНЖ ХОТХОН ЗАХИАЛГАА АВЧ ЭХЭЛЛЭЭБидний таньд санал болгож буй давуу тал нь ТА БАЙРНЫХАА ТӨЛБӨРИЙГ 1 ЖИЛИЙН ХУГАЦААНД ХҮҮГҮЙГЭЭР ХУВААН ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ Мөн төлбөрөө 7-р сард 15 төлж болно банкны зээлд хамрагдаж болно Дэлгэрэнгүй мэдээллийг дараах утаснаас холбогдож авна уу УТАС 9990-4071 91818383 ҮНЭ 1м2 нь 1170000 төг дээш

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж