Аллепо хотод өчигдөр/2016.11.04/ хүмүүнлэгийн зорилгоор галыг түр хугацаанд зогсоохоор боллоо. Энэхүү хүмүүнлэгийн зорилготой түр завсарлагаанаар Аллепо хотын оршин суугчид болон цэргүүдийг хотын зүүн хэсгээс гарахад тусалж байгаа аж.
“Гэм зэмгүй ард иргэдийг хохирохоос сэргийлж ОХУ-ын ерөнхийлөгч, зэвсэгт хүчний ерөнхий коммандлагч Путины тушаалаар хүмүүнлэгийн зорилгоор галыг түр хугацаанд зогсоохоор болсон тухай батлан хамгаалахын сайд Сиргей Шойгу зарласан” хэмээн өнгөрөгч лхагва гаригт /2016.11.02/ генерал Валерий Герамисов мэдээлсэн байна. Энэхүү 10 цагийн завсарлагааг Сирийн засгийн газартай хамтран хэрэгжүүлэхээр болсныг тэрээр мөн онцолжээ.
Эх сурвалж: RT
Г.АНУДАРЬ