Сирид аялал жуулчлал зогсов

Хуучирсан мэдээ: 2016.11.06-нд нийтлэгдсэн

Сирид аялал жуулчлал зогсов

Цус урсгасан зөрчил мөргөлдөөн эхлэхээс өмнө болон хойно Сирийн эдийн засагт ямар өөрчлөлт гарсныг “Сонирхолтой эдийн засаг” булангийн энэ удаагийн дугаартаа хүргэж байна.

  • Сирийн эдийн засаг хөдөө аж ахуй 22%, аж үйлдвэр болон уул уурхай 25%, худалдаа 23%, аялал жуулчлал 12% орлогоос бүрдэж байв. Сирийн төв банкнаас 2009 онд гаргасан тайланд 600 тэрбум лир төсвийн орлогын 80 хувийг, үлдсэн хувийг газрын тосны орлого бүрдүүлжээ. Сирийн газрын тосны борлуулалт 2006-2009 онд буурсан боловч зах зээлд үнэ нь өссөнөөр 150 тэрбум лирийг төсөвт төвлөрүүлсэн хэмээн Олон улсын валютын сангийн тайланд дурджээ.

  • Засгийн газрын эсрэг бослого эхэлж, олон улсын хориг тавигдсанаар Сирийн газрын тосны олборлолт 2011 онд өдөрт 280 мянган баррель болж буурчээ. Засгийн газраас 90 тэрбум лирийг армид, 267 тэрбум лирийг бүтээн байгуулалтын төсөлд зарцуулахаар баталсан нь төсвийн гуравны нэг хувийг эзэлж байв. Үүнээс харвал 2011 онд Сирийн засгийн газар 122 тэрбум лирийн төсвийн алдагдалд оржээ. Төсвийн алдагдлыг дотоодын зах зээлээс, багахан хувийг гадаадын мөнгөн тусламжаар нөхсөн байна.

  • Бослого эхлэх үед Сирийн засгийн газраас Төв банкийг валютын нөөцөө тал хувьд хүргэж багасгах тушаал гаргасан хэмээн ВВС мэдээлж байв. Таналт хийснээр 2013 онд Сирийн валютын нөөц хоёр тэрбум ам.долларт хүрчээ. Өмнө нь Сирийн засгийн газрын валютын нөөц 18 тэрбум ам.доллараар хэмжигдэж байжээ.

  • Олон улсын бодлого судалгааны Сири дэх төвөөс мэдээлснээр зөрчил мөргөлдөөний улмаас сүйдсэн дэд бүтцийг сэргээхэд 60-200 тэрбум ам.доллар шаардлагатай гэнэ. Засгийн газрын эсрэг бослого эхэлснээс жилийн дараа 2012 онд Сирийн дотоодын бүтээгдэхүүн үйлдвэрлэл 35%, гадаадын хөрөнгө оруулалт 12.4%, аялал жуулчлал 18.8%-аар буурсан байна.

  • Сирид 11 хувийн банк байдгийн гурав нь исламын, долоо нь гадаадын банк аж. Зөрчлийн улмаас олонх нь хаалгаа барьжээ.

  • Торгон нэхмэлийн үйлдвэрүүд хаалгаа барьж, хөрш орнууд руу нүүснээр 90 хувийн орлогоо алджээ.

  • Үйлдвэрүүд хаалгаа барьснаас ажилгүйдэл 22-30 хувиар нэмэгдсэн байна. Харин таван жилийн дараа 2016 онд ажилгүйдэл 60 хувьд хүрчээ. Аялал жуулчлалын салбар үндсэндээ зогсч, орлогынхоо 95 хувийг алдсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж