Хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээний нэг Европа лигийн дөрөвдүгээр тойргийн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Лигийн “А” хэсгийн Английн “Манчестер Юнайтед” өнгөрсөн шөнө Туркийн “Фенербахче” клубын талбайд зочилж, 2:1 онооны харьцаагаар хожигдлоо. Тоглолтын хоёр дахь минутад Соу эхний гоолыг хийсэн бол 59 дэх минутад Ленс хожлын гоолыг орууллаа. Зочин багаас Рүүни 89 дэх минутад цорын ганц гоолыг хийлээ.
Ч.БОЛ