Жагсаалын нэгдсэн үзлэгийг зохион байгуулж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2016.11.05-нд нийтлэгдсэн

Жагсаалын нэгдсэн үзлэгийг зохион байгуулж эхэллээ

Хил хамгаалах ерөнхий газрын даргын тушаалын дагуу Хил хамгаалах байгуулагын хэмжээнд жагсаалын нэгдсэн үзлэгийг үе шаттайгаар зохион байгуулах ажлыг эхлүүллээ.

Жагсаалын нэгдсэн үзлэг ХХЕГ, төвийн бүсийн цэрэгтэй, цэрэггүй анги, хилийн отряд бүрт явагдах юм. Өнөөдөр ХХЕГ, төвийн бүсийн цэрэггүй ангиудын үзлэг Үндэсний цэцэрлэгт хрээлэн дэх “Сүлдэт багана” цогцолборт явагдлаа. Үзлэгт ХХЕГ, Хилийн 0252, 0253, 0218, хилийн 0303 дугаар тусгай салбарын бүрэлдэхүүн хамрагдаж өвлийн хувцасны жигдрэлт болон бэлэн байдал зарласан үед зайлшгүй байх шаардлагатай хэрэглэл, цэргийн алба хаагчийн зайлшгүй мэдэх ёстой дүрмийн мэдлэгээ шалгуулсан юм.  Уг үзлэгийг хил хамгаалах байгууллагын хэмжээнд жил бүр зохион байгуулдаг бөгөөд энэ удаад нэгдсэн байдлаар зохион байгуулж байгаа гэдгээрээ онцлогтой. Жагсаалын үзлэгийн арга хэмжээний бүхий л үе шат цэргийн дүрмийн дагуу зохион байгуулагдаг. Томилогдсон шүүгчид энэ хугацаанд бие бүрэлдэхүүний бэлэн байдал, жигдрэлт, дүрэм, журмын мэдлэгийг шалгаж дүгнэлт хийдэг юм.

ХИЛ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГЫН ХЭМЖЭЭНД ЖАГСААЛЫН НЭГДСЭН ҮЗЛЭГИЙН ЗОХИОН БАЙГУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

Үзлэгийн үеэр жагсаалын жигдрэлттэй салаа, хамгийн сайн дуут салааг шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан юм. Жигдрэлт сайтай салаагаар хилийн 0252 дугаар ангийн салаа шалгарсан бол хамгийн сайн дуут салаагаар хилийн 0253 дугаар ангийн салаа шалгарсан юм. Хүн нэг бүрийн авч явах иж бүрдэл, офицеруудын хэрэглэлүүд жигдхэн байгааг энэ үеэр онцолж байлаа. Хил хамгаалах байгууллагын ирээдүйн зорилго, цэргийн алба хаагч ямар хэмжээнд хүрсэн байх ёстойг бие бүрэлдэхүүндээ ойлгуулах зорилготойгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулдаг юм. Жагсаалын нэгдсэн үзлэгийн дүнгээс ололттой талыг туршлага болгож, заагдсан дутагдлуудыг засах замаар цэргийн алба хаагчдынхаа ур чадвар, бэлэн байдлыг дээшлүүлэхэд жагсаалын нэгдсэн үзлэгийн ач холбогдол оршдог билээ. Хоёрдугаар шатны шалгаруулалт Хугацаат цэргийн алба хаагчтай ангиудад явагдах юм.

Д.УЛАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж