“Увс хурд-2011” хөтөлбөр гарчээ

Хуучирсан мэдээ: 2011.07.21-нд нийтлэгдсэн

“Увс хурд-2011” хөтөлбөр гарчээ

Ардын хувьсгалын 90 жилийн ой, Увс аймаг байгуулагдсаны 86 жилийн ойн баяр наадам, “Увс хурд-2011” баруун бүсийн хурдан морьдын уралдаан долдугаар сарын 28-30-нд Увс аймагт болох гэж байгаа билээ. Тус уралдааны хөтөлбөрийг дэлгэрэнгүйгээр хүргэж байна.

7 сарын 28-ны өдөр. Пүрэв гараг
7.00-11.00 Үндэсний сурын харвааны нээлт (Сурын талбайд)
10.00-11.30 Зочид төлөөлөгчид, ахмадын төлөөлөл Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын  хөшөөнд цэцэг өргөх
11.30-12.00 Шагнал гардуулах (Галдан бошготын өргөөнд)
12.00-12.30 Урлагийн хэсэгчилсэн тоглолт (Ю.Цэдэнбалын талбайд тусгай хөтөлбөрөөр)
12.30 Увс аймгийн хөгжил бүтээн байгуулалтын тухай кино үзэх (Ю.Цэдэнбалын талбайд лед дэлгэцээр)
10.00 Хурдан морьдыг бүртгэж, мандат олгох (Гашууны голд)
17.00-20.00 Үндэсний сурын харвааны үргэлжлэл (Сурын талбайд)
17.00 Хүндэтгэлийн хүлээн авалт (Элит зоогийн газарт, урилгаар)

7 сарын 29-ны өдөр. Баасан гараг
9.00-10.30 Баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа (Баяр наадмын талбайд тусгай хөтөлбөрөөр)
7.00-11.00 Үндэсний сурын харвааны үргэлжлэл (Сурын талбайд)
10.30-15.00 Хүчит бөхийн барилдааны 1-4-ийн даваа
13.00-14.00 Үдийн завсарлага 
17.00-20.00 Үндэсний сурын харвааны үргэлжлэл (Сурын талбайд)
10.00-15.00 Хурдан морьдыг шүдлэх (Морь барианы газарт)
16.00-20.00 Хурдан морьдын уралдаан (Морь барианы газарт)
16.00 Хатираа
16.30-17.00 Жороо
17.00-18.00 Азарга
18.00-19.00 Даага
19.00-19.30 Хязаалан
16.00-20.00 Урлагийн тоглолт (Морь барианы газарт тусгай хөтөлбөрөөр)
7 сарын 30-ны өдөр. Бямба гараг
7.00-11.00 Үндэсний сурын харвааны үргэлжлэл (Сурын талбайд)
9.00-13.00 Хурдан морьдын уралдаан (Морь барианы газарт)
9.00-10.00 Соёолон
10.00-11.00 Шүдлэн
11.00-12.00 Их нас
9.00-13.00 Урлагийн тоглолт (Морь барианы газарт, тусгай хөтөлбөрөөр)
13.00-14.00 Үдийн завсарлага
14.00 Хүчит бөхийн барилдааны 5-7-гийн даваа (Баяр наадмын талбайд)
14.00 Хүүхдийн бөхийн барилдаан (Баяр наадмын талбайд )
14.00-16.00 Урлагийн тоглолт (Баяр наадмын талбайд тусгай хөтөлбөрөөр)
15.00 Түрүүлж, айрагдсан морьдыг цоллож, шагнал гардуулах (Баяр наадмын талбайд)
17.00 Хүчит бөхийн барилдааны наймын даваа. Үзүүр түрүүний бөхийн шагнал гардуулах
18.00 Баяр наадмын хаалтын үйл ажиллагаа.  
19.00 Хүндэтгэлийн хүлээн авалт (Элит зоогийн газарт, урилгаар)
21.00 “Увсын үдэш” шоу тоглолт (Баяр наадмын талбайд Зууны манлай “Соёл эрдэнэ” хамтлаг, залуусын “Voice of Мongolia” хамтлаг тоглоно)

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж