“Samsung” угаалгын машинаа эргүүлэн татаж байна

Хуучирсан мэдээ: 2016.11.06-нд нийтлэгдсэн

“Samsung” угаалгын машинаа эргүүлэн татаж байна

Өмнөд Солонгосын “Samsung Electronics” компани АНУ-аас зарим төрлийн угаалгын машинаа эргүүлэн татах болсныг баасан гаригт мэдээлжээ. 2011 оны гуравдугаар сараас хойш зарагдсан 2.8 сая ширхэг “Samsung” угаалгын машиныг эргүүлэн татах болсон байна. Учир нь угаалгын машин ажиллах үеэр хэт их чичирхийлэх эсвэл эд анги нь салж унах зэрэг асуудал үүсэх болсон аж. АНУ-д нийт 733 тохиолдол бүртгэгдэж, есөн хүн гэмтэж бэртсэн байна. Иймд хэрэглэгчдийн аюулгүй байдлын үүднээс угаалгын машиныг эргүүлэн татах болжээ. Компанийн зүгээс хэрэглэгчдийн угаалгын машиныг өөр брэндээр солих эсвэл нөхөн төлбөр олгож байгаа аж.

Б.ТУЯА

ЭХ СУРВАЛЖ: YONHAP

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж