Хүүхдийг сонсох өдөртэй болох хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2016.11.04-нд нийтлэгдсэн

Хүүхдийг сонсох өдөртэй болох хэрэгтэй

Өмнөговь аймгийн Засаг дарга 100 хоногт хийсэн ажлаа танилцуулах “Нээлттэй өдөрлөг”-ийн үеэр аймгийн Хүүхдийн нэгдсэн зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзан, тэдний санал бодлыг сонслоо. Засаг дарга Н.Наранбаатар “Бид хамтдаа” хөтөлбөрт хүүхэд залуус руу чиглэсэн олон заалт оруулсан ба үр дүнтэй хэрэгжихэд анхааран ажиллахаа илэрхийлээд сурагчдад сурлаг, урлаг, спортын өндөр амжилт хүслээ. Түүнчлэн Хүүхдийн нэгдсэн зөвлөлийн гишүүд хурал зөвлөгөөн хийхэд танхим шаардлагатай, мөн Соёл спортын цогцолборыг яаралтай ашиглалтанд оруулах, цаашлаад шийдвэр гаргах түвшний хүмүүс “Хүүхдийг сонсох өдөртэй болох” талаар удирдлагуудад өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж