“Эрүүл хүүхэд-Аюулгүй хүнс” аяны хүрээнд хэлэлцүүлэг явуулна

Хуучирсан мэдээ: 2016.11.04-нд нийтлэгдсэн

“Эрүүл хүүхэд-Аюулгүй хүнс” аяны хүрээнд хэлэлцүүлэг явуулна

Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Эрүүл хүүхэд- Аюулгүй хүнс” сарын аяны хүрээнд зохион байгуулах “Тулгамдсан асуудал-шийдэл” хэлэлцүүлгийг Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн салбар зөвлөлтэй хамтран өнөөдөр зохион байгуулна.

Хэлэлцүүлэгт Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Гаалийн газар, Авто тээврийн газар, Хүнсний бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгж, иргэд оролцно. Хүүхдийн хүнсний хэрэгцээг чанартай, шим тэжээллэг, аюулгүй хүнсээр тогтвортой, хүртээмжтэй хангах зорилтын хүрээнд хүүхдийн эрх хамгаалал, хүнсний аюулгүй байдлыг хамгаалах мэдлэгийг бататгах, хүнсний аюулгүй байдалд тавих хяналтыг сайжруулах, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон харилцаанд үүсэж буй хүндрэл бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх тухай хэлэлцэх аж.

ЭХ СУРВАЛЖ: DORNOD.GOV.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж