”Эх орны хишиг”-ийг ирэх сараас хугацаанд нь олгоно

Хуучирсан мэдээ: 2011.07.21-нд нийтлэгдсэн

”Эх орны хишиг”-ийг ирэх сараас хугацаанд нь олгоно

Д.ЧОЙЖИЛСҮРЭН:  “ЭХ ОРНЫ ХИШИГ”-ИЙГ ИРЭХ САРААС
ХУГАЦААНД НЬ ОЛГОНО  

ХААН банк энэ сараас эхлэн Сүх­баатар, Чингэлтэй, Хан-Уул, Баян­зүрх, Сүхбаатар, Сонгино­хайр­хан дүүргийн тодорхой хорооны иргэдэд “Хүний хөгжил сан”-ийн мөнгийг олгохооргүй болсон билээ. Тод­руулбал, 21 мянган төгрөгийг нийслэл хотод 31 хорооны 268 мянган хүнд, орон нутаг дахь 65 багийн 59 мянган хүнд олгохоос татгалзсан юм. Өмнө нь тус банкнаас мөнгөө авдаг байсан Баянзүрх дүүргийн 1-4 дүгээр хорооны иргэд л гэхэд “Сэлэнгэ” зочид буудлын урд талд байрлах “Хадгаламж” банкны кассаас мөнгөө авахаар болж байгаа юм. Харин тус дүүр­гийн зургаа, 14, 15, 18 дугаар хорооны иргэд “Сандэй” худалдааны төвийн эсрэг талд байрлах тус банкны сал­бараас мөнгөө авах ёстой юм байна
.
Энэ талаарх мэдээллийг оршин суугаа дүүрэг, хорооноос авах бо­ломж­той. Хөдөлмөр, халам­жийн үйлчилгээний газрын Халам­жийн үйлчилгээний хэлтсийн дар­га Д.Чойжилсүрэнгээс үүнтэй холбоо­той асуудлаар тодруулга авлаа. 

-ХААН банк “Хүний хөгжил сан”-ийн мөнгийг зарим салба­раа­раа олгохоо болих тухай шийд­вэрийг гаргаад удлаа. Тус банкнаас мөнгөө авч байсан иргэдийн мэ­дээллийг “Хадгаламж” банк руу шилжүүлж дууссан уу?

-Иргэдийн мэдээллийг шилжүүлж бүрэн дууссан. Тиймээс өмнө нь ХААН банкнаас мөнгөө авч байсан иргэд өнөөдрөөс /өчигдөр/ эхлэн “Хадгаламж” банкнаас авч болно.

-Иргэд мөнгөө авахын тулд тус банкинд 5000 төгрөгөөр данс нээлгэсэн. Гэтэл мөн­гийг нь олгохгүй гэлээ. Үүнийг яаж зохицуулах вэ?

-Иргэдийн данс нээлгэсэн 5000 төгрөг тухайн дансанд нь үлдэж бай­гаа шүү дээ.

-“Хадгаламж” банкны ачаалал тодорхой хэмжээгээр нэмэгдэж бай­гаа байх. Энэ нь иргэдэд хүндрэл учруулах уу?

-“Хадгаламж” банк шинээр 60 га­руй газарт салбараа нээсэн бай­гаа. Тэгэхээр ачаалал тийм ч их нэ­мэгдэхгүй байх гэж бодож байна.

-“Хүний хөгжил сан”-ийн энэ сарын мөнгийг хугацаанаас нь тав хоног хэтрүүлэн олгож эхэллээ. Да­раа сард ч гэсэн 20-нд өгч эхлэх үү?

-”Эх орны хишиг”-ийг өнөөдрөөс /өчигдрөөс/ өгч эхэлсэн. Энэ нь банк хооронд солил­цоо хийсэнтэй холбоотой. Харин ирэх сараас эхлэн 15-наас өгнө.

Т.УРАНГЭРЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж