Сум, дүүргийн ИТХ-ын сонгууль аравдугаар сарын 19-нд болсон. Санал хураалтаар ирц хүрээгүй зарим тойрогт нөхөн сонгууль явуулахаар болж, аравдугаар сарын 23-нд зохион байгуулсан билээ. Харин өнөөдөр /2016.10.29/ сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд санал тэнцсэн 117 нэр дэвшигчийн хайнааг хагалах дахин сонгууль явууллаа. Нийслэл хотын хувьд санал тэнцсэн тохиолдол гараагүй тул сум, дүүргийн ИТХ-ын сонгууль дууссан. Харин хөдөө орон нутагт 19 аймагт санал тэнцсэн тохиолдол гарч, өнөөдөр дахин сонгууль явуулсан юм. Өдрийн 12.00 цагийн байдлаар сонгогчдын ирц хангалтгүй байгааг Дорнод, Өмнөговь, Булган, Баянхонгор аймгийн сонгуулийн хорооноос мэдээлсэн. Гэхдээ дахин сонгууль явуулахад ирц хамаарахгүй тул аль олон санал авсан нэр дэвшигч ялагч болох учиртай.
Ийнхүү өглөөний 07.00 цагаас 22.00 цаг хүртэл үргэлжилсэн дахин сонгууль Сонгуулийн тухай хуульд заасан цагийн дагуу дуусч байна. Ингэснээр сум, дүүргийн ИТХ-ын сонгууль дуусгавар болж байгаа юм.
Т.НОМИН