Төв Африк дахь цуст шашны мөргөлдөөнийг зогсооход оролцсон франц цэргүүдийн үүрэг гүйцэтгэх хугацаа даваа гаригт албан ёсоор дуусч байна. Францын засгийн газраас 2013 оны арванхоёрдугаар сард Сангарис нэртэй ажиллагааны хүрээнд Төв Африкт 2500 цэргээ оруулсан юм. Харин өнгөрсөн зургадугаар сард Франц цэргээ 350 болгон цөөрүүлж, Төв Африкаас энхийг сахиулагчдаа эргүүлэн татжээ. Энэ нь Африкийн холбооны энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй Францын 1200 цэргээс тусдаа байв.
Төв Африкийн Бангуй хотноо 2013 оны арванхоёрдугаар сарын 5-нд шашин хоорондын мөргөлдөөн гарч гудамжууд амь үрэгдсэн хүмүүсийн цогцсоор дүүрч эхэлсэн юм. Анти-Балака гэх Христийн шашинт зэвсэгт бүлэг Бангуй хотын мусульманчууд оршин суудаг хэд хэдэн дүүрэгт өс хонзонгийн дайралт хийснээр цуст сөргөлдөөн эхэлжээ.
Төв Африк 1960 онд тусгаар тогтнолоо зарласнаас хойш Франц улс хэд хэдэн удаа цэргээ оруулж байгаа нь энэ юм.
Б.ТУЯА
ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE