АН-ын ялагчийг үндэслэлгүйгээр хасжээ

Хуучирсан мэдээ: 2016.10.29-нд нийтлэгдсэн

АН-ын ялагчийг үндэслэлгүйгээр хасжээ

Аравдугаар сарын 19, 23-ний өдрүүдэд болж өнгөрсөн Сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын сонгуульд Сүхбаатар дүүрэгт нэр дэвшин өрсөлдөж ялалт байгуулсан Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Батжаргалыг үндэслэлгүйгээр эрхийг нь зөрчин, мандатыг нь хүчингүй болгожээ.

Дээрх шийдвэрийг нийслэлийн Сүхбаатар дүүргийн Сонгуулийн тойргийн хорооноос гаргасан байна. Нэр дэвшигч Х.Батжаргал нь сонгогчдоосоо 2296 санал авч, өрсөлдөгчөөсөө 1036 саналаар үнэмлэхүй ялсан юм. Гэтэл сонгуулийн дүнг тойргийн хороо нь будилуулж, хууль бус шийдвэр гаргажээ.

Сүхбаатар дүүргийн Иргэдийн хурал нь 35 мандаттай, 19 мандатыг Ардчилсан намаас нэр дэвшигчид, 16 мандатыг МАН-аас нэр дэвшигчид авсан байсан юм. Энэ дүн мэдээг өнгөрсөн пүрэв гаригт нийслэлийн Сонгуулийн хороо, Сонгуулийн ерөнхий хорооноос зарласан. Гэтэл Баянзүрх дүүрэгт болж байгаа шиг үйл явдал Сүхбаатар дүүрэгт ч мөн ийн давтагдаж эхэлсэн байна.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж