НӨАТ-ын урамшуулалд хоёр тэрбум төгрөгийг олгожээ

Хуучирсан мэдээ: 2016.10.31-нд нийтлэгдсэн

НӨАТ-ын урамшуулалд хоёр тэрбум төгрөгийг олгожээ

  • Аравдугаар сарын 19, 23-ний өдрүүдэд болж өнгөрсөн Сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын сонгуульд Сүхбаатар дүүрэгт нэр дэвшин өрсөлдөж ялалт байгуулсан Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Батжаргалыг үндэслэлгүйгээр эрхийг нь зөрчин, мандатыг нь хүчингүй болгожээ.


  • УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өчигдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатыг хариуцлагагүй мэдэгдэл хийсэн хэмээн үзэж, мэдэгдэл гаргаад байна. Мэдэгдэлд “2016 оны аравдугаар сарын 27-ны өдөр “Засгийн газрын 100 хоног”-ийн ажлынхаа талаар хийсэн хэвлэлийн хурал дээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат “Засгийн газрын гишүүд зарим нэг зардлаасаа татгалзах санал оруулсан боловч харамсалтай нь УИХ дээр Ардын нам ард түмнийхээ цалин тэтгэврийг хасч, танаж эхэллээ гэж сөрөг хүчин улстөржүүлсэн тул уг санал буцсан” гэх хариуцлагагүй мэдэгдлийг олон нийтийн хэрэгслээр цацлаа.


  • Азийн хөгжлийн банк болон Монгол Улсын Засгийн газар, иргэдэд түшиглэсэн гамшгийн эрдлийн удирдлагыг шинээр нэвтрүүлэнэ. Энэ ажилд 3 сая ам.долларыг Азийн хөгжлийн банкнаас буцалтгүй тусламжаар гаргах юм. Төслийн хүрээнд Дорнод, Говь-Алтай, Хөвсгөл болон Сүхбаатар аймгийн малчид зуд, ой хээрийн түймэр болон байгалийн бусад гамшгийг даван туулах чадавхийг сайжруулахаар болжээ.


  • НӨАТ-ын урамшууллын систем нэвтэрсэнээс хойш 16 удаагийн сугалааны тохиролд явуулсан байдаг. Нийтдээ 2 тэрбум 610 сая төгрөг иргэдийн гар дээр очсон байна.


  • Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 377 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд өнгөрөгч бямба гаригт нийслэлийн удирдлагууд “Мэлхийт” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.


  • Монголбанк /МБ/-наас өнгөрсөн есдүгээр сарын статистик тоймыг /2016.10.28/ танилцууллаа. Улаанбаатар хотын хувьд өнгөрсөн 7,8 дугаар сараас эхэлсэн дифляци есдүгээр сард ч үргэлжилжээ.


  • Арилжааны банкууд дахь  хадгаламжийн хэмжээ өмнөх сараасаа 4,3 тэрбум төгрөг буюу  0,1 хувиар буурчээ. Валютын хадгаламж 3,9 хувиар буурсан бол төгрөгийн хадгаламж 1,7 хувиар өссөн дүн гарлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж