Сүүлийн “Алтан баззер”-ын эзэн Х.Авирмэд боллоо

Хуучирсан мэдээ: 2016.10.31-нд нийтлэгдсэн

Сүүлийн “Алтан баззер”-ын эзэн Х.Авирмэд боллоо

“Авьяаслаг Монголчууд” шоуны алтан баззерийн сүүлийн боломжийг био анагаахын мэргэжилтэн бүсгүй Х.Авирмэд авч чадлаа. Тэрбээр дуучин Нарагийн дуулсан “Залуу нас” дууг дуулсан бөгөөд шүүгч Чукагийн халаасандаа удаан хадгалсан “Алтан баззер”-ийн эзэн болсон юм. Ийнхүү 296 дугаартай оролцогч Х.Авирмэд хагас шигшээд шууд оролцох эрхтэй боллоо.

“Авьяаслаг Монголчууд” шоуны энэ удаагийн дугаарт улсын хэмжээнд 2875 авьяастнууд бүртгүүлснээс 255 нь шүүгчийн шатны шалгаруулалтад оролцож, HD Монгол телевизээр үзэгчдэд  авьяас билгээ харуулж чадсан байна.  Тэднээс 107 нь удаах шатанд шалгаран үлдээд байна. Харин хагас шигшээ 32 авьяастан шалгаран үлдэнэ. Тэдний тав нь “Алтан баззер”-ийн эзэд юм.

Ингээд хамгийн сүүлд “Алтан баззер”-ийн эзэн болсон Х.Авирмэдийн дууг уншигчдадаа хүргэе.

Д.ЦЭЦ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж