НӨАТ-ын урамшууллын систем нэвтэрсэнээс хойш 16 удаагийн сугалааны тохиролд явуулсан байдаг. Үүнээс:
- 20 000 төгрөгийн 57 566
- 100 000 төгрөгийн 6 636
- 500 000 төгрөгийн 695
- 4 000 000 төгрөгийн 77
- 20 000 000 төгрөгийн 7 баримтын эзэд өөрсдийн ebarimt.mn-д бүртгэлтэй дансаараа хонжвороо авчээ. Нийтдээ 2 тэрбум 610 сая төгрөг иргэдийн гар дээр очсон байна.
Хамгийн сүүлд буюу энэ сарын 16-ны өдрийн 16 дахь удаагийн сугалааны тохирлоор нийт
6028 азтан болсон бөгөөд уг тохирлоор:
- 20 000 төгрөгийн 5 409
- 100 000 төгрөгийн 548
- 500 000 төгрөгийн 67
- 4 000 000 төгрөгийн 4 азтан тодорч, азтангууд хонжвороо гардан авчээ.
Т.ДАВАА