Чингис хааны мэндэлсэн өдрийг билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр хэмээн тогтоосон. УИХ-аас Чингис хааны мэндэлсэн өдрийг жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд “Монгол бахархлын өдөр” хэмээн тэмдэглэж байхаар шийдвэрлэж, бүх нийтийн амралтын өдөр болгосон.
Энэ өдөр Монгол-Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан заалтын дагуу автозамын хилийн боомтуудыг хаана. Харин энэ өдөр олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих юм. Мөн энэ өдөр автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
Т.НОМИН