Америкийн “Microsoft” корпораци “Windows 10” үйлдлийн системдээ томоохон шинэчлэлт хийхээр болжээ. Энэ нь янз бүрийн аппликейшнуудыг ажиллуулахад зориулсан програм хангамжийн платформ болох “Creators Update” аж.
Энэхүү шинэчлэлт нь ерөнхий гурван ангилалд чиглэж байгаа ба энэ нь 3D, тоглоом, хүмүүс гэсэн ангилал юм.
“Windows 10” үйлдлийн системд update-ыг суулгаснаар суурин компьютерууд дээр 3D зураг бичлэг хийх, 3D-гээр хэвлэх зэрэг бүхий л 3D технологийг дэмжсэн үйлдлүүдийг хүн бүр хийх боломж бүрдэх аж. Мөн VR төхөөрөмжийг ч илүү хямд төсрөөр ашиглах боломжтой болох юм.
Харин хүмүүст чиглэсэн үйлчилгээ нь та өөрийн гэр бүл найз нөхөдтэй холбогдоход илүү хялбар болж, task bar дээрээ хүмүүсийн ikon-ыг шууд байршуулж болдог болох гэнэ.
Шинэчлэлтийг ирэх оны эхээр хийж, хэрэглэгчдэд үнэ төлбөргүйгээр хүргэх юм байна.
Т.МӨНХ