Apple TV-д зориулсан олон сонирхолтой аппликейшнүүдийг нэмж буй тухайгаа тус компани зарлалаа. Эдгээр нэмэгдэж буй шинэ апп дотор хүүхэд залуусын тоглох дуртай тоглоомын нэг болоод буй Minecraft орж байгаа аж.
Гэхдээ яг одоо биш ба энэ оны сүүл гэхэд хэрэглэгчдэд хүрэх юм байна. Minecraft тоглоомыг бүтээгч Mojang компанийг Майкрософт худалдаж аваад байгаа ба шинэ баг нь ийнхүү тоглоомын хөгжүүлэлтийг улам сайжруулж, зах зээлээ тэлж байгаа бололтой. Харин уг тоглоомыг Apple TV дээр тоглоход нэмэлт гуравдагч консол хэрэгтэй болж магадгүй аж. Хэрвээ тийм бол зөвхөн Apple TV-д зориулсан minecraft-ын хувилбарыг гарган түүнд тохирох консолтой нь хамтаар худалдаанд гаргах бололтой.
Т.МӨНХ