Европын холбоо болон АНУ, ОХУ, Хятад зэрэг 24 орон хамтран Өмнөд туйлын далайд дэлхийн хамгийн том далайн амьтны дархан цаазат бүсийг бий болгохоор тохиролцлоо. Австралын Хобарт хотноо өнөөдөр болсон уулзалтаар Росс тэнгисийн 1.55 сая кв/метр талбайг дархан цаазат бүс болгон зарлаж, худалдааны зорилгоор ирэх 35 жилд загас агнуурыг хориглов. Дархан цаазат бүс нь Өмнөд туйлын далайн 12 хувийг хамарч, 10 мянга гаруй төрлийн далайн амьтан багтаах аж. Эрдэмтэд энэхүү шийдвэр далайн амьтдыг хамгаалах, цаг уурын өөрчлөлтийн үр дүнг судлахад чухал шийдвэр болсныг сайшааж байна.
Дэлхийн улсууд эдийн засаг, улс төрийн ашиг сонирхлоо хойш тавьж, далайн амьтдыг хамгаалах шийдвэрт хүрсэнд талархалтай байгаагаа АНУ-ын төрийн департментын албаныхан мэдэгджээ. Эх сурвалж: Reuters
Б.ТУЯА