ЮНИСЕФ агаарын бохирдлыг жилд хумхаа, ДОХ-оос илүү хүүхдийн аминд хүрдэг талаар дэлхийн удирдагчдад анхааруулан нэн тэргүүнд агаарын бохирдлыг бууруулахыг уриалсан байна. Тус байгууллагын гүйцэтгэх захирал Антони Лэйк “Хүүхдүүдийн төлөө агаарыг цэвэрлэ”хэмээх тайлангаа танилцуулах үер тэрбээр хэлэхдээ "Ялангуяа ядуу, хөгжил дорой улс орнуудад жил бүр 5-аас доош насны хүүхдүүд агаарын бохирдлоос үүдэлтэй халдварт өвчин туссанаас 600,000 хүүхэд нас бардаг” гэжээ. Түүнчлэн тэрбээр хэлэхдээ “Агаарын бохирдол нь хүүхдийн уушигны үйл ажиллагааг сааруулаад зогсохгүй тархины хөгжилд нэн чухал тархины цусан хангамжыг гэмтээж устгадаг. Тиймээс нярай хүүхэд олноороо өртөж байна. Ямар ч нийгэм агаарын бохирдлыг үл ойшоох ёсгүй” гэв.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоолсноор өнөөдөр дэлхий дээр хоёр тэрбум хүүхэд агаарын бохирдолтой газарт амьдардаг аж. Үүнээс өмнөд Азид 620 сая, Африкт 520 сая, Номхон Далай, зүүн Азид 450 сая хүүхэд амьдардаг гэсэн тооцоог гаргасан байна. Мөн тус байгууллагын тооцоолсноор дэлхийн хүн амын 92 хувь нь агаарын бохирдолд их, бага хэмжээгээр өртсөөөр байгаа гэсэн тооцоог гаргажээ.
Эх сурвалж: CNN
Г.АНУДАРЬ