Ахлах ангийн сурагчид кредит системээр хичээллэж байна

Хуучирсан мэдээ: 2016.10.28-нд нийтлэгдсэн

Ахлах ангийн сурагчид кредит системээр хичээллэж байна

Энэ хичээлийн жилээс эхлэн 10-р ангийн сурагчид кредитийн системээр хичээллэхээр болсон. Кредитийн системд шилжиж байгаа явдал нь манай улсын хувьд анх удаа хийж байгаа өөрчлөлт юм.

2014-2024 он хүртэл төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын бичиг баримт батлагдаж гарсан. Мөн БСШУЯ-ны сайдын 2016 оны 6-р сард гарсан тушаалаар ахлах сургуулийн талаар баримтлах бодлого чиглэл гэж гарсан бөгөөд энэ хүрээнд ахлах ангийн сургалтын төлөвлөгөөг батлан мөрдүүлж байна.

Тодруулбал энэ хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулийн анхлах ангийн сурагчид буюу 10-12 ангийн сурагчид хичээл сонголт хийж, кредит оноо цуглуулж эхэлсэн. Мөн 10-р ангийн сурагчид ирээдүйн мэргэжлээ зөв зүйтэй сонгоход чиглэгдэж заавал сонгон судлах, сонгон гүнзгийрүүлэх гэсэн 2 хичээлийг сонгон судалж байна. 10-р ангид нийт 35 кредит судална. Үүнээс заавал судлах хичээл 21, заавал сонгох хичээл 10 кредит, сонгон гүнзгийрэх хичээл нь 4 кредит бөгөөд 10-12 ангийн хугацаанд тухайн сурагч 105 кредит цуглуулах ёстой.

Тухайлбал заавал судлах хичээлд монгол хэл, математик, англи хэл, хими, физик, биологи, газар зүй гэсэн 7 хичээл багтаж байна. Харин заавал сонгон судлах хичээлийн хөтөлбөрийг тухайн сургууль өөрсдийн онцлогт тулгуурлан боловсруулахаар тусгагджээ.Манай аймгийн 10-р ангийн сурагчдын тухайд сонгон гүнзгийрэх хичээлд нийгэм, математик, физик, англи хэлний хичээлийг голлон сонгосон буюу 70-80 хувь нь энэ бүлэгт хичээллэж байна.

Аймгийн хэмжээнд 10-р ангид 25 бүлгийн 642 хүүхэд суралцаж байгаа бол 11-р ангийн 49 бүлэгт 1317, 12-р ангийн 51 бүлэгт бүлэгт 1299 хүүхэд суралцаж байна. Энэхүү сургалтын төлөвлөгөөний гол онцлог ач холбогдол нь хүүхэд мэргэжлийн чиг баримжаа олгох хичээлийг эртнээс судалж элсэлтийн шалгалтандаа амжилттай бэлтгэх боломж бүрдэж байна хэмээн үзэж байна.

Эх сурвалж: erdenetinfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж