Тарваган тахлын вакцинжуулалт үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2011.07.21-нд нийтлэгдсэн

Тарваган тахлын вакцинжуулалт үргэлжилж байна

Улсын хэмжээнд тарвага агнахыг хориглосон ч зун, намрын улиралд хууль бусаар агнах явдал ихэсдэг. Тиймээс энэ жил нийслэлийн Эрүүл мэндийн газраас тарваган тахлын эсрэг вакцинжуулалтыг эрт хийхээр болж, энэ долоо хоногт багтаан дуусгахаар төлөвлөжээ. Байгалийн голомтот халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мягмар гаригт вакцинаа татаж авч дуусгасан бөгөөд дүүргүүдийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан үнэ төлбөргүй хийж байгаа юм. Эл вакциныг 40-45 хоногийн өмнө хийхгүй бол дархлаа тогтдоггүй ажээ. Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Чандмань сумдад тарваган тахлын нян илэрсэн тул тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэн тандалт, судалгаа хийн БОАЖГ, Онцгой байдлыг хэлтэс, Цагдаагийн байгууллагын албан хаагчид хамтран  хяналтын цэгт 24 цагаар эргүүл шалгалтаар ажиллаж байгаа аж. Харин Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын иргэн Э тарваган тахлын булчирхайн хэлбэрээр өвчилсөн болох нь тогтоогдон одоогоор тусгаарлан эмчилж байгаа бөгөөд өвчтний биеийн байдал хэвийн байгаа ба хавьтал бүхий 30 хүнийг үзлэг шинжилгээнд хамруулахад сэжигтэй зүйл илрээгүй юм байна. Иймээс иргэд тарваганаас аль болох хол байхыг холбогдох мэргэжлийн байгууллагынхан анхуулж байна.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж