Майкл Фелпс нууцаар хуримласан уу?

Хуучирсан мэдээ: 2016.10.28-нд нийтлэгдсэн

Майкл Фелпс нууцаар хуримласан уу?

Олимпийн аварга Майкл Фелпс өнгөрөгч зургадугаар сарын 13-нд Аризона мужийн Парадайс хэмээх жижиг хотод нууцаар хуримаа хийжээ. Хуримыг Фелпсийн найз Петер Карлисл зохион байгуулсан аж. Хосууд сошиал ертөнцөд идэвхитэй байдаг ч тухайн үед хуримынхаа талаар бараг чимээгүй байсан гэхэд болно.

Хамгийн сонирхолтой нь, Фэлпс энэ тухай ихэд нууцалсаар олимпийн үеэр буюу наймдугаар сард хуримынхаа төлөвлөгөөний талаар ам нээсэн юм.

Тэрбээр “Би хүүтэй болсондоо маш их баяртай байгаа. Хуримаа хийхийг тэсэн ядан хүлээж байна. Хуримын ёслолыг дараа жил хийхээр төлөвлөж байгаа” хэмээн өнгөрөгч наймдугаар сард “People” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурьдсан байдаг. Гэтэл хосууд хэдийнэ хоёр сарын өмнө хуримаа хийсэн бололтой.

Г.АНУДАРЬ

ЭХ СУРВАЛЖ: CNN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж