Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2016.10.31-нд нийтлэгдсэн

Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Өнөөдөр Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” тохиож байгаа билээ. Ойн хүрээнд өнөөдөр Төрийн ордонд Чингисийн одонг төр, нийгэм, урлаг, соёлын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан нэг хүнд олгодог ёслолын арга хэмжээ болсон. Энэ жил уг одонг Монгол Улсын гавьяат жүжигчин Ганбаатарын Ариунбаатарт олгосон юм.

Чингисийн одонг гардуулах ёслолын арга хэмжээний дараа төрийн гурван өндөрлөг арга хэмжээнд уригдан ирсэн зочид Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж