Христийн хөшөөг нүүлгэжээ

Хуучирсан мэдээ: 2016.10.28-нд нийтлэгдсэн

Христийн хөшөөг нүүлгэжээ

Швейцарийн Бад Рагаз тосгоны ойролцоох уулын оройд байрлах Христийн хөшөөг өөр хот руу нүүлгэжээ. 11 метр өндөр 2.4 тонн жинтэй Христийн хөшөөг нисдэг тэргээр зөөвөрлөн Швейцарийн зүүн хэсгийн Пфеферс хотод байрлуулсан байна. Бад Рагаз тосгоны оршин суугчдын дунд өнгөрсөн дөрөвдүгээр сард явуулсан санал асуулгын дараа Христийн хөшөөг өөр тийш нүүлгэхээр болжээ. Христийн хөшөө шинэ зогсоолдоо ирэх таван жил байрлах гэнэ.

Гараа алдалсан Христийн хөшөөний эх загвар Бразилийн Рио-де-Жанейро хотноо оршдог билээ. Аврагч Христийн хөшөө нь дэлхийн долоон гайхамшигийн нэг бөгөөд Рио-де-Жанейро хотын бэлэг тэмдэг юм.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: MAIL ONLINE

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж