Аялагч дугуйчид барианд орлоо

Хуучирсан мэдээ: 2016.10.28-нд нийтлэгдсэн

Аялагч дугуйчид барианд орлоо

Сөүл хотоос эхэлж, Бусанд барианд орсон монгол залуусын дугуйн аялал өндөрлөлөө

“MB” Олон улсын унадаг дугуйн аяллын холбооны залуус БНСУ-ын Бусаны талтай тохиролцсоны дагуу тус улсын хотуудаар дугуйгаар аялахаар болсон билээ. Тус улсыг зорьсон аяллын багийнхан өчигдөр /2016.10.27/ дугуйн аялалаа амжилттай дуусгажээ. Сөүл хотоос эхэлж, Бусанд барианд орсон дугуйн багийнхан нийт 633 кг замыг туулсан байна.

“MB” Олон улсын унадаг дугуйн аяллын холбооны гишүүн 21 дугуйчнаас гадна БНСУ-д очсоны дараа тэнд сурдаг монгол оюутан болон Дэгү хотын дугуйчид нэгджээ. Аяллын үеэр MBC телевизээс сурвалжлага бэлтгэсэн байна.

Сонирхуулахад, Улаанбаатар хотноо аравдугаар сард БНСУ-ын Бусан хотын эрүүл мэнд, аялал жуулчлалын өдөрлөг болжээ. Өдөрлөгийн хүрээнд Улаанбаатар Бусан хотын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх  хэд хэдэн ажил хэрэгч уулзалт болсон бөгөөд эрүүл мэнд, аялал жуулчлалын чиглэлээр Улсын клиникийн нэгдүгээр эмнэлэг, Монголын аялал жуулчлалын холбоо зэрэг холбогдох байгууллагууд хамтран ажиллахаар тохиролцсон байна.

Фотог твиттэр хуудсаас ашиглав.

Ч.БОЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж