АНУ-ын Дотоодын нийт бүтээгдэхүүн 2016 оны III улиралд жилийн дүнд оруулан тооцвол, 2,9 хувиар нэмэгджээ. Bloomberg агентлагийн асуултад шинжээчид 2,6 хувийн өсөлтийг хэлж байлаа. Эдийн засаг нь хоёр жил хагасын дотор хамгийн хурдан өсөлтийг харуулсан нь энэ юм. Өмнөх улиралд нь тус улсын ДНБ 1,4 хувийн өсөлтийг харуулсан билээ. Нэгдүгээр улиралд өсөлт бүр 0,8 хувь байсан юм.
Хэрэглээний зарлага Америкийн ДНБ-ний 70 хувийг босгосон бөгөөд өмнөх II улирлын 4,3 хувийн өсөлтийн дараа сая 2,1 хувийг үзүүлжээ. Гэрийн аж ахуйн зарлага 1,47 хувийн пунктаар өсчээ. Үндсэн хөрөнгөд оруулсан мөнгөний хэмжээ улирлын дүнгээр 0,6 хувиар буурсан байна. Өмнө нь 1,1 хувийн өсөлттэй байсан гэнэ.
Энэ улиралд экспортын хэмжээ 10 хувиар нэмэгдсэн нь Өмнөд Америкт ургац алдсаны улмаас АНУ-ын буурцагийн экспорт ихэсчээ. Мөн тус улсад импорт 2,3 хувиар нэмэгдэв. Улсын зардал 0,5 хувиар нэмэгдлээ. Агуулахад хадгалагдах барааны хэмжээ 12,6 тэрбум долллараар нэмэгджээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР