Дэд бүтцийг хөгжүүлэхэд Японтой хамтарна

Хуучирсан мэдээ: 2011.07.21-нд нийтлэгдсэн

Дэд бүтцийг хөгжүүлэхэд Японтой хамтарна

Монголын Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам болон Японы Дэд бүтцийн яам хооронд дэд бүтцийг хөгжүүлэхэд хоёр улс хамтран ажиллах тухай санамж бичгийг өчигдөр Токио хотноо үзэглэсэн тухай тус улсын Кyodo News хэвлэл мэдээлжээ. Арга хэмжээнд Монголын талаас ЗТБХБ-ын сайд Х.Баттулга тэргүүтэй төлөөлөгчид оролцсон байна.  

Санамж бичгийг өнгөрсөн оны хоёр улсын хооронд стратегийн иж бүрэн түншлэл байгуулах тохиролцооны хүрээнд үзэглэж буйг Японы Дэд бүтцийн яамнаас мэдэгджээ. Санамж бичгийн хүрээнд, хоёр улс уул уурхайн баялгийг олборлох, тээвэрлэхэд шаардлагатай авто замын бүтээн байгуулалтын ажилд хамтрах боломжийг эрэлхийлэхийн сацуу Японы зам засвар, арчилгааны туршлагыг нэвтрүүлэх юм байна. Мөн хүний нөөцийг бэхжүүлэх, усны нөөцийг хамгаалах асуудлыг санамж бичигт давхар тусгажээ.

Б.Төгс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж