Монголбанкны мэдээллийг хойшлуулав

Хуучирсан мэдээ: 2010.04.20-нд нийтлэгдсэн

Монголбанкны мэдээллийг хойшлуулав

УИХ-ын Эдийн засаг, Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаан сая дууслаа. Тус хуралдаанаар Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай  болон дагалдах хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ.
Дараа нь байнгын хороод салж хуралдахаар байсан ч хурал болсонгүй.  Тухайлбал, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монголбанкны мэдээллийг сонсох байсан юм. Гэвч байнгын хорооны дарга  орон нутагт томилолтоор ажиллаж буй тул хойшлууллаа. Мөн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 02 дугаар дүгнэлтийг авч хэлэлцэх байсан ч Үндсэн хуулийн цэцийн дарга уг асуудлыг хойшлуулах хүсэлт тавьсан тул хуралдаан болсонгүй.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж