Нисэх буудалд гурван робот ажилд авчээ

Хуучирсан мэдээ: 2016.10.28-нд нийтлэгдсэн

Нисэх буудалд гурван робот ажилд авчээ

Mineta San Jose олон улсын нисэх онгоцны буудалд хэрэглэгчдэд үйлчлэх гурван робот ажилтан ажиллаж эхэлжээ.

Энэхүү гурван робот нь үйлчлүүлэгчдийг мэдээллээр хангах, тэдэнд туслах үүрэгтэй ба зургаан хэлээр ярих чадвартай, өөр дээрээ мэдээллийн дэлгэцтэй, түүгээр дамжуулан мөн үйчлүүлэгч мэдээлэл авах боломжтой аж.

Зоогийн газар, дэлгүүр, ариун цэврийн өрөө зэргийн байршлыг заах, очих замыг зааж өгөх, бусад лавлагааны мэдээллийн асуултуудад хариулах зэрэг олон талын чадвартай юм байна.

Эдгээр робот ажилчдыг загварыг нь гарган үйлдвэрлүүлэхэд компани нийтдээ 120 мянган ам.долларыг зарцуулж, Өмнөд Солонгосын Future Robot компаниар хийлгэсэн байна.

Т.МӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж