Хятадын нүүрсний импорт тогтворжино

Хуучирсан мэдээ: 2011.07.21-нд нийтлэгдсэн

Хятадын нүүрсний импорт тогтворжино

Хятадын эрчим хүчний нүүрсний импорт 100 сая тонн орчим хүрээд тогворжино. Өмнө тооцоолж байсан шиг хурдтай өсөхгүй гэж “Дойче” банк дүгнэв. Энэ нь дотоодын нүүрсний олборлолт болон төмөр замын хүчин чадал нь нэмэгдэж буйтай холбоотой юм.
Дэд бүтэц болон тээвэрлэлтийн хүчин чадал сулын учраас Хятад улс эрчим хүчний нүүрсний импортоо нэмэгдүүлэхээс өөр аргагүй гэж ихэнх прогноздоо дүгнэж байсан “Дойче” банкны сүүлийн судалгаа ийн өөрчлөгджээ. Асуудлыг эхнээсээ шийдвэрлэж, хүчин чадлаа нэмэгдүүлэх арга хэмжээ авч байгаагийн ачаар байдал дээрдэж байгаа аж. Ялангуяа Шанси болон Өвөр Монголд төмөр замын хүчин чадал хийгээд нүүрсний олборлолт нэмэгдэж буйн ачаар эрчим хүчний нүүрсний импорт ирэх таван жилийн хугацаанд 100 сая тонн орчимд тогтворжих юм байна. Хэдий эрэлт их байгаа ч энэ оны эхний таван сарын байдлаар Хятадын нүүрсний импорт сардаа 5-11 сая тонн байсан нь өнгөрсөн жилийнхтэй бараг адил төдийгүй бага зэрэг доогуур үзүүлэлт юм байна.

Японд хийн түлшний далайн тээвэрлэлт өсч, эрчим хүчний нүүрсний импорт өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад буурчээ. Эрчим хүчний салбарт эрэлт завсарлага авч, өөр өнгө төрхтэй болж байна. Энэ нь эрчим хүчний нөөц бүрэлдэж, эрэлт буурсны дээр хий хэрэглэгчдийн тоо нүүрснийхээс ихэсч байгааг харуулж байна гэж “Дойче” дүгнэжээ. Энэ онд Японы нүүрсний хэрэглээ 3-5 сая орчимд хэлбэлзэж байгаа нь өмнөх хоёр жилийнхээс яльгүй буурсан үзүүлэлт юм.

Ерөнхийдөө 2011 онд нүүрсний зах зээл тэнцвэртэй байх бол 2012 онд эрэлт эрчимжиж, 2013 онд дахин тэнцвэртэй байх прогноз байна.

Б.Халиун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж