Европын Комиссын шийдвэрээр Швед тэргүүтэй Европын Холбооны улсууд хилийн хяналтыг чангатгах арга хэмжээг гурван сараар сунгахаар болсон байна. ЕХ-ны дүрмээр бол Шенгений бүсд онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд түр хугацаагаар хилийн хяналтыг чангатгадаг.
Шведэд орогнохыг хүссэн дүрвэгчдийг цуваа өнгөрөгч 2015 оны арван нэгдүгээр сард ихэссэнээс үүдэн дээрх арга хэмжээг тус улс хамгийн анх хэрэгжүүлж байжээ. Үүний дараагаар нордик буюу умард Европын үндэстнүүдийн хилээ зургаан сараар чангатгах хүсэлтийг ЕХ зөвшөөрсөн юм. Дээрх арга хэмжээ нь ирэх арван нэгдүгээр сард дуусгавар болох аж. Харин өчигдөр /2016.10.26/ Европын Комиссын мэдээлснээр Швед, Австри, Дани, ХБНГУ, Норвеги гэх мэт улсууд хилийн хяналтаа чангатгах хугацаагаа сунгахаар болсон байна.
Г.АНУДАРЬ
Эх сурвалж: RT