“Сошиалаар сонин юутай вэ” булангийнхаа ээлжит дугаарыг хүргэе. Улс төр, нийгэм, эдийн засгийн асуудлаар хэн ямар байр суурийг олон нийтийн сүлжээнд гаргаж байгааг тоймлон хүргэе. Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд сошиалд эрчүүд хоорондоо “үзэлцэж”, зарим нэг нь нулимс гаргах дээрээ тулсан. Харин энэ амралтын өдрүүдэд олон нийтийн сүлжээ харьцангуй айдуу зөөлөн байна.
Ц.БАТ @batengineer Oct 28: Монголд ер нь гадны банкууд аль эрт орж ирчихсэн. Тэд Монголын банкнуудыг эзэмшиж мөнгө хүүлдэг. Одоо өөрийнхөө нэрээр орж ирэх л дутуу бн
Гонгоржав ГАНБАТ@g_ganbat: БЗД-т АН ялалтаа дээрэмдүүлж байхад өмөөрч дуугарах лидер байтугай лойдор ч алга намд нь. Бодвол Пүрэвдаваатайгаа шашин ном таардаггүй байх.
Enkhbat Dangaasuren @enkhbat: Хуулийн гаргалгаа хийдэг хиймэл оюуны программ хангамж гарчээ. Хуульч, өмгөөлөгчид удахгүй тун хатуу өрсөлдөгчтэй болох нь дээ.
Baasankhuu Oktyabri @baasankhuu_o: Банк бол зөвхөн үйлчилгээний байгууллага. Тэд мөнгийг бус үйлчилгээг үйлдвэрлэдэг байх естой.
Eku@eku_b: @iUugaa МХЕГ гэж ёстой утгагүй дарамт хийхээс өөр шидгүй газар. Татан буулгавал таарна. Урьдчилж биш дараа нь олж мэддэг… @TsogtgerelB
Живүүн Жиргээ 11.6К@ForbiddenTweets: Монголд хадгаламжийн хүүгээрээ амьдардаг 200 хүн, зээлийн хүүндээ алуулдаг 2 сая хүн бн. Гол ялгаа нь энэ! Барал боолчлол, дээрэм! РТ
buyanjargal sh@sh_buya: Эрдэнэт 49 биш 100% ийг худалдаад авчих мөнгийг эх орны хишиг гээд тараачихсан луйварчдыг тэжээх ямар гэнэн ард түмэн вэ бид.. Халаглах минь