“Худалдаа 90” туг Сүхбаатар аймагт аяллаа

Хуучирсан мэдээ: 2011.07.21-нд нийтлэгдсэн

“Худалдаа 90” туг Сүхбаатар аймагт аяллаа

Худалдааны байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн нэрэмжит өндөр бүтээлийн «Худалдаа-9О» туг Сүхбаатар аймгийн сумдаар болон тус аймгийн худалдаа, үйлчилгээний аж ахуй нэгж, байгууллагуудаар өнгөрсөн  нэг сарын турш аялжээ. Сүхбаатар аймгийн ХХАА, жижиг, дунд үйлдвэрийн газар, Худалдаа аж үйлдвэрийн танхимын салбараас эрхлэн зохион байгуулсан тэрхүү тугийн аялал нь орон нутгийн худалдааны байгууллагуудын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан, тэдний үйл ажиллагааг нийтэд ил тод сурталчлах, үйл ажиллагаа, үйлчилгээгээрээ Мэргэжлийн хяналт, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах холбоо болон олны таашаалд нийцсэн худалдааны шилдэг байгууллагыг тодруулахад чиглэсэн байна. Аяны тугийг хүлээн авсан аж ахуйн нэгжүүд хэрэглэгчээ хүндэтгэн ямар нэгэн үйлчилгээг шинээр нэвтрүүлж, худалдаа үйлчилгээний орчноо тохижуулж, нэр төрлөөрөө олшруулж, чанараа сайжруулахад анхаарч ажиллажээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж