Хуримын ёслолд хамгийн их үүрэг гүйцэтгэдэг хүн бол хуримын ёслолыг удирдан явуулж, сүйт залуу болон бүсгүйг гэр бүл болсныг зарладаг хөтлөгч хамгийн хүндтэй хүн байдаг.
ОХУ-ын Москва хотын оршин суугч, эдүгээ 30 насыг зооглож буй шинэхэн хосууд болох Неля, Дэнис нар хуримын ёслолынхоо энэхүү нэр хүндтэй үүргийг Стефан гэх нэртэй хүрэн баавгайд олгожээ. Баавгай хоёр хөл дээрээ зогсон үүргээ ёслол төгөлдөр гүйцэтгэхийн зэрэгцээ хосуудыг хүндэтгэн эрвээхэй зангиа хүртэл зүүсэн байв.
Г.АНУДАРЬ
ЭХ СУРВАЛЖ: DAILY MAIL