Сурагчид жүжигчилсэн тоглолтоор өрсөлджээ

Хуучирсан мэдээ: 2016.11.02-нд нийтлэгдсэн

Сурагчид жүжигчилсэн тоглолтоор өрсөлджээ

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Политехникийн коллеж болон ЕБС-ийн сурагчдын дунд “БЗДХ ХДХВ/ДОХ хүсээгүй жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт жүжигчилсэн тоглолтыг “МАРИ СТОПС” олон улсын байгууллагын санхүүжилтээр аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Эрүүл мэндийн газар, Боловсрол, Соёл Урлагийн газар, Хөгжимт жүжгийн театр хамтран зохион байгууллаа.

Тэмцээнд 10 багийн 71 сурагч хамрагдан хурд хүч, авхаалж самбаагаа сорьсноос Улсын тэргүүний лаборатори 1-р сургуулийн ‘’Тэсрэлт 1’’ баг тэргүүн байр, Улсын тэргүүний 3-р сургуулийн ‘’Сэтгэмж’’ баг дэд тэргүүн байр, Улсын тэргүүний 3-р сургуулийн ‘’Энхийг сахиулагч’’ баг гутгаар байрт тус тус шалгарчээ.

ЭХ СУРВАЛЖ: OMNOGOVI.GOV.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж