Э.Азбилэг “Авьяаслаг мисс” өргөмжлөл хүртжээ

Хуучирсан мэдээ: 2016.11.01-нд нийтлэгдсэн

Э.Азбилэг “Авьяаслаг мисс” өргөмжлөл хүртжээ

Байгаль орчин, эх дэлхийгээ хамгаалахыг сурталчлах зорилготой дэлхийн гоо сайхны тэмцээн болох “Miss Earth” буюу “Эх дэлхийн мисс”-ийн тэмцээн Филиппиний Манилад хагас сарын хугацаанд болж өндөрлөлөө. 83 орны гоо бүсгүйчүүд оролцсон “Мiss Earth” тэмцээний титмийн эзнээр Эквадор улсын мисс Катерине Эспин тодорчээ. Тус тэмцээний сүүлийн шалгаруулалтын шилдэг 16-д Колумб, БНСУ, Итали, Англи, Бразил, Вьетнам, ОХУ, Мексик, АНУ, Швед зэрэг орны гоо бүсгүйчүүд үлдсэн байна. Энэхүү гоо бүсгүйн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон Э.Азбилэг “Авьяаслаг мисс”-ийн алтан медалийг хүртсэн. Уран нугараач мисс маань бурхнаас заяасан авьяас билгээрээ дэлхийн олон орны миссийг тэргүүлсэн юм. Түүний гайхалтай үзүүлбэр “Miss Earth 2016” гоо бүсгүйн тэмцээний нэгэн тод агшин болон үлдсэн.

“Miss Earth” тэмцээний ялагч гоо бүсгүй тухайн жилдээ байгаль орчин, экологийн болон дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд оролцох үүрэгтэй бөгөөд “Miss Earth” сан болон НҮБ-ын байгаль орчны төсөл, хөтөлбөрийн элчээр томилогддог. Энэхүү тэмцээн нь цар хүрээ, нэр хүндээрээ "Miss World", "Miss Universe", "Miss International" тэмцээний дараа бичигддэг байна.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж