Шварценеггер, Жеки Чан нар орос кинонд хамтарна

Хуучирсан мэдээ: 2016.11.01-нд нийтлэгдсэн

Шварценеггер, Жеки Чан нар орос кинонд хамтарна

Арнольд Шварценеггер, Жеки Чан нар оросуудын хийж буй “Вий-2: Хятадад хийсэн аялал” кинонд хамтран тоглож байна. Найруулагч Олег Степченкогийн найруулж буй уг киноны зураг авалт Хятадад аль хэдийнэ эхэлжээ. Хятад дахь зураг авалтыг Жеки Чанын “Jackie Chan JCE” компани харуцаж байгаа аж.

Киноны гол дүр болох Жонатан Гриний дүрд Их Британийн Жейсон Флеминг тоглож байна. Оросын агуу Петр хаан Оросын Алс Дорнодын газрын зургийг хийх даалгаврыг өгөх бөгөөд даалгавар авсан аялагч явсаар Хятадад ирдэг тухай өгүүлэх юм.

“Вий-2: Хятадад хийсэн аялал” кино нь орос-хятадын киноны уран бүтээлчдийн хамтарсан хамтын өндөр өртөгтэй проект болж байна. Киноны өртөг 2,8 тэрбум рубль. Киног иэрх 2017 оны эхний хагаст багтаан дуусгахаар төлөвлөж байна.

А.ШАРАВ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж