Дэлхийн хөрөнгө оруулагчид хятад облигацийг худалдан авч байна

Хуучирсан мэдээ: 2016.11.02-нд нийтлэгдсэн

Дэлхийн хөрөнгө оруулагчид хятад облигацийг худалдан авч байна

Хятадын үнэт цаасны эрэлт  гадаадын хөрөнгө оруулагчдын дунд эрс өсчээ. Хятадын  валютыг ОУВС-гийн валютын сагсанд оруулсны дараа хятад облигацийн эрэлт дөрвөн хувиар нэмэгдсэн нь дэлхийн янз бүрийн орнуудын Төв банкнууд олон улсын нөөцийнхөө бүтцийн өөрчлөлт хийх гэсэнтэй холбоотой.

Сүүлийн 11 улирлын турш Хятадын төрийн үнэт цаас нь дөнгөж нэг удаа л алдагдалтай байсан бөгөөд  тэдний ашиг нь ерөнхийдөө 25 хувиар нэмэгджээ.

Мөнгөний урсгал 2015 онд $12 тэрбумаар орж ирсэн бол 2016 оны эхэнд 8 хувь хүртэл буурчээ. Юань ба долларын харьцуулалтад юанийн үнэлгээ 4,2 хувиар буурч хөрөнгө оруулагчдын итгэл суларсантай тэр нь холбоотой байлаа.

"Олон улсын нөөцийн бүтцийн шинэчлэл нь юанийн чиглэлд хөдлөх асар их  далд боломж байгаа. Түүний зэрэгцээ, тэтгэвэрийн сан мөн харилцан туслалцах сангууд гэсэн бэлэн мөнгө атгагчдын сонирхол асар их байгаа билээ. Хэрэв Хятад облигацийн үндсэн индекст багтвал ирээдүйд тэр жилдээ дундажаар 80-100 тэрбум долларыг татаж чадна” гэж HSBC Holdings Plc компанийн шинжээч Пол Мэкел хэлж байна.

Хятадын зах зээл нь гадаадын хөрөнгө оруулагч нарт  ихээхэн удаанаар нээгдэж байна. Гэхдээ, арваад жилийн дараа  юань дэлхийн валютын нөөцийн 10 хувийг эзлэнэ гэдэгт Корнеллийн их сургуулийн профессор Эсвар Прасад итгэлтэйгээ өгүүлжээ. Одоо дэлхийн валютын нөөц нь 11 их наяд долларын хэмжээтэй.

Bloomberg агентлагийн асуусан 11 мэргэжилтнүүд 2017-2018 онуудад гадаадын хөрөнгө оруулагчид 48 тэрбум доллараа Хятадын облигацид оруулна гэлээ. Үндсэн индекст хятад бондуудыг 2018 оны сүүлчээр хамааруулсан байх болно гэдэг магадлал 50 хувьтайг шинжээчид хэлжээ. Ийм тохиолдолд хятад облигацид арван жилийн хугацаанд оруулсан хөрөнгийн нэмэлт урсгал750 тэрбум доллар болно гэсэн үнэлгээ байгаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж