Дорнод аймгийн Засаг даргын захирамжаар “Ахуйн үйлчилгээ-2016” сарын аян явагдаж байгаа билээ.
Аяны хүрээнд аймгийн ЗДТГ, Ахуйн үйлчилгээний салбарын мэргэжлийн холбоод хамтран алслагдсан сумын иргэдэд явуулын ахуйн үйлчилгээ үзүүлнэ. “Явуулын ахуйн үйлчилгээ”-ний баг энэ сарын 10-14-ний өдрүүдэд Чулуунхороот, Гурванзагал, Матад Халхгол сумдад ажиллаж, гэрэл зураг, үсчин гоо сайхан, оёдол, гутал засвар, захиалга, гар утас, цаг засвар, алт мөнгөний дархан, авто оношлогоо зэрэг ахуйн бүхий л төрлийн үйлчилгээ үзүүлэх юм.
Мөн үүний зэрэгцээ сургалт, зөвлөгөө өгч ажиллах ажээ.
ЭХ СУРВАЛЖ: DORNOD.GOV.MN