Хэлмэгдэгсдэд нөхөх олговор олгосоор байна

Хуучирсан мэдээ: 2011.07.21-нд нийтлэгдсэн

Хэлмэгдэгсдэд нөхөх олговор олгосоор байна

Аймаг, нийслэлийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссууд  энэ оны хоёрдугаар улиралд хийж гүйцэтгэсэн ажлаа дүгнэжээ.

Салбар комиссууд өнгөрсөн улиралд 110 өргөдөл, 381 эрэлт хүсэлт, санал гомдлыг барагдуулж, 461 хүнийг өөрсдийнх нь хүсэлтээр хүлээн авч, уулзан  тавьсан асуудлуудыг нь шийдвэрлэсэн байна.

Салбар комиссууд орон нутгийн төр, захиргааны байгууллагуудад хүсэлт тавьж, 34 хүнд 890 мянган төгрөгийн нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмж олгуулж, 24 иргэнд 360 мянган төгрөгийн эд материал, хүнсний бүтээгдэхүүний дэмжлэг туслалцаа үзүүлсэн аж. Мөн улиралд салбар комиссууд Тагнуулын ерөнхий газраас  архивын лавлагаа, цагаатгасан шийдвэрийн хамт 24 ширхэг, Үндэсний архиваас хүн амын тооллогын лавлагаа 26 ширхэгийг захиалан авч нэхэмжлэгчдэд олгожээ. Анхан шатны шүүхүүдийн нөхөх олговор олгох шийдвэрийн дагуу 14 хүнд 12,5 сая төгрөгийн нөхөх олговор салбар комиссуудаар дамжуулан олгосон байна.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж