Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж байна. Тус зөвлөлөөр Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдааны товыг зарлах тухай хэлэлцэж буй аж.
Өнгөрсөн долдугаар сард Ардчилсан нам Үндэсний зөвлөлдөх хороогоо хуралдуулахаар болж тов зарлан, хуралдуулсан ч хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлаа дуусгаж чадалгүй завсарласан байдаг. Улмаар есдүгээр сард дээрх хурлыг дахин товлосон ч орон нутгийн сонгуулийн дараа Үндэсний зөвлөлдөх хороог хуралдуулах нь зүйтэй хэмээн Гүйцэтгэх зөвлөлөөс шийдвэрлэн хойшлуулсан.
Орон нутгийн сонгууль болж өнгөрсөн тул ойрын хугацаанд багтаан Үндэсний зөвлөлдөх хороогоо хуралдуулах бололтой. Үндэсний зөвлөлдөх хороо хуралдсан нөхцөлд 2016 оны орон нутгийн сонгуульд Ардчилсан нам ялагдсан шалтгаан, мөн Ардчилсан намын дүрмийн шинэчлэл зэрэг хэд, хэдэн асуудлыг хэлэлцэх юм.
Г.ДАРЬ