Зээгээ харж байсан өвөө гомдолтой байна гэв

Хуучирсан мэдээ: 2016.11.02-нд нийтлэгдсэн

Зээгээ харж байсан өвөө гомдолтой байна гэв

Сошиол ертөнцөд өчигдөр “Архиндаа хөлчүүрхсэн эцэг хөхөө өвлийн хүйтэн нялх хүүхдээ ганц шил архиар зарна гээд сугавчилсан явна” гэсэн утга бүхий мэдээ цацагдаж, олныг цочирдуулаад авсан. 40 эргэм насны эрэгтэй нялх хүүхдээ гартаа эв хавгүйхэн барьчихсан зургийг хамтад нь цацсан. 

Тэгвэл энэхүү мэдээлэл худал төдийгүй зургийн эзэн, хүүхдийн ар гэрийнхэн гомдолтой байна хэмээн Цагдаагийн газар мэдэгдсэн байна. Гэтэл зураг дээрх өвөө зүгээр л зээгээ харж байсан нь тэр аж. Уг асуудлаар ЦЕГ-аас өнөөдөр 11.30 цагт мэдээлэл хийхээр болсон байна. Хэвлэлийн хуралд хүүхдийн асран хамгаалагч, эцэг, эх оролцохоор болжээ. 

Энэ мэт хүний нэр хүндэд халдсан үйлдлийг хамгийн их дэвэргэж байгаа мэдээллийн хэрэгсэл нь болсон болоогүй ямар нэгэн мэргэжлийн хүн ажилдаггүй сайтуудын гай.

Сүүлийн үед ажлын байр ч байхгүй мухарын өрөөндөө суугаад мэдээллийн сайт гэх “хог” ажиллуулж, түүгээрээ мөнгө олдог этгээдүүд олширсон. Тиймээс нийгмийн сэтгэл зүйд сөргөөр нөлөө үзүүлж байгаа эдгээр сайтуудад хатуу хяналт хэрэгтэй байна. 

Ж.ӨӨДЛӨН 

ЭХ СУРВАЛЖ: MMINFO.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж