Өнөөдөр Үндэсний музей ажиллана

Хуучирсан мэдээ: 2016.10.31-нд нийтлэгдсэн

Өнөөдөр Үндэсний музей ажиллана

Өнөөдөр буюу 10-р сарын 31-ний өдөр Их эзэн Чингис хаан мэндэлсний 854 жилийн ой, Монгол бахархлын өдөр тохиож байна. Монгол Улсын Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1.8-д жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдрийг Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” хэмээн тэмдэглэж байхаар заажээ. Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монголын Үндэсний музей цагийн хуваарийн дагуу ажиллаж, үзэгч түмэндээ үйлчилж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж